Д.Нямхүү: Нийт тохиолдлын тоо 17 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д ажиглалтад байсан 20 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт онош батлагдсан 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 хүн эмчлэгдэн гарч, 13 хүн одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Өчигдөр нийт 232 хүнд шинжилгээ хийснээс ийнхүү нэг тохиолдол илэрлээ. Дархан-Уул  аймагт 74 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Ажиглах байранд байгаа 111, Цэргийн төв эмнэлэгт болон Сэлэнгэд тусгаарлагдсан хүмүүсээс авсан шинжилгээнд коронавирус илрээгүй.Тандалтаар 13 хүнд хийсэн шинжилгээнд мөн илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 ажиглалтад хяналтад байна.

Эмчлэгдэж эдгэрээд гарсан хоёр хүн тусгаарлах байранд 14 хоноод давтан шинжилгээнд коронавирус илрээгүй тул гэртээ гарсан. Гэхдээ тухайн хоёр иргэн гэртээ 14 хоног тусгаарлалтад байх бөгөөд бид дахин шинжилгээ хийнэ” гэв.