БНХАУ-ын Зам, тээврийн яамнаас улсын хэмжээнд галт тэрэг, автомашины хөдөлгөөн хэвийн горимд орсныг мэдэгдэв.
Тухайлбал, Хубэй мужийн Ухань хот энэ сарын 08-ны өдрөөс агаар болон зам тээврийн хөдөлгөөнийг сэргээснээр Бээжингээс хийгдэх 200 гаруй дотоодын нислэг мөн сэргэж байна.
Үүнтэй холбоотойгоор сүүлийн 2 сарын турш тус хотод “гацаад” байсан иргэд Хятадын бусад муж, хотууд руу явах боломжтой болжээ. Гэхдээ иргэд хотоос болон орон сууцны хорооллоос гарах, нийтийн тээврээр болон дэлгүүрээр үйлчлүүлэхийн тулд эрүүл мэндийн үзлэгт орж эрүүл гэсэн тодорхойлолт бүхий бичиг эсвэл QR кодыг биедээ авч явах шаардлагатай аж.
Бээжин хотын захиргаанаас “Covid-19” халдварыг дахин дэгдэхээс сэргийлж, авч хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээ, шийдвэрийг гадны иргэд мөрдөөгүй тохиолдолд БНХАУ-ын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.