ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр 9-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн 121 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Үүнд,Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг , Сэлэнгэд батлагдсан хүний ойрын хавьталд болон Сөүл Улаанбаатар чиглэлэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 83 хүн, тандалтын зорилгоор хийсэн 23 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн хянагдаж эмчлэгдэж байна” гэв.
Өчигдөр БНСУ руу тусгай үүргийн онгоцоор явсан 5 монгол иргэнээс коронавирус илэрсэн гэдэг ташаа мэдээлэл тархсан. Монгол иргэн эх орондоо халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Манай батлагдсан тохиолдлууд дандаа гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.