Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэс-Тавантолгой" компанийн ногдол ашгийг иргэдэд хэрхэн олгох талаар асуусан М.Оюунчимэг гишүүний асуултад дараах байдлаар хариуллаа.
Тэрээр "Иргэдийн нэлээд хэсэг брокер диллерийн компанид данс нээлгэчихсэн юм билээ. Тэр иргэд түүгээрээ дамжуулаад ногдол ашгаа авна. Нийтдээ 300 гаруй мянган иргэн бий. Бусад иргэдийн тухайд НӨАТ-ын системээр дамжуулан авна. НӨАТ-ын буцаалтаа авдаг шиг авчихна гэсэн үг. Энэ тухай бүх зохицуулалтыг нь хийгээд программаа хөгжүүлчихсэн байгаа. Иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын системийг нь ашиглаж шилжүүлэх юм" гэлээ.