ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 8-нд Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэн ажиглалт, шинжилгээг хийж байна.
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9 , ХӨСҮТ тусгаарлагдсан 8 , тандалтын зорилгоор хийсэн 21 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Энэ сарын 8-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс 83 хүнийг ХӨСҮТ тусгаарлан ажиглаж байна.
Одоогоор ХӨСҮТ-д 205 хүн ажиглалтад байна.Сэлэнгэ аймагт батлагдсан нэг тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан. Түүний ойрын хавьтал болох 15 хүнийг ХӨСҮТ-д хяналтад оруулсан. Одоогоор тандалт, судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна" гэв.