Япон улсын засгийн газар коронавирусийн тахлын улмаас аж амьдрал нь доройтсон айл өрхүүдэд тус бүр 200,000 иений ($1,850) тусламж үзүүлэхээр болсныг албаны эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.
Нэг удаагийн тусламжийг авах шаардлага хангасан 10 сая орчим өрх Япон улсад байгаа гэнэ. Шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт нэмж суулгах ажлыг Абэ Шинзогийн засгийн газар дараа долоо хоногт хэрэгжүүлэхээр болжээ.