Д.Нямхүү: 326 шинжилгээнд коронавирус илрээгүй

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар тогтмол мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн мэдээллийн төгсгөлд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймагт болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт 2 тохиолдлын шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

Катараас ирсэн 42 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор нийслэл болон аймгуудын эмнэлгүүдээс цуглуулсан 81 иргэний сорьцод коронавирус илрээгүй.  ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээ сөрөг гарсан.  

Орхон аймагт тусгаарлагдсан 20, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийлээ.

Бид ХӨСҮТ дээр Real Time PCR шинжилгээний дахин нэг машиныг ашиглалтад оруулж өргөжүүллээ. Тиймээс өдөрт хийгдэх шинжилгээний тоо нэмэгдэнэ. Улсын хэмжээнд цуглуулсан сорьцод тандалтын шинжилгээ хийнэ. Түүнчлэн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэд болон тусгаарлалтад байгаа иргэдэд давтан шинжилгээг хийнэ.

Шинжилгээний эцсийн хариу Real Time PCR-аар гарна" гэв.