Иргэдэд олгох нэмэгдсэн өртөгийн алабан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал тутамд олгохоор болсон.
Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгоно. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт олгоно. Нэг хүнд дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт орохоор байгаа" хэмээн өчигдөр хийсэн мэдээлэлдээ дурдсан.