Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шуурхай хяналт шалгалтын ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоол, Шадар сайдын 2020 оны 24 дүгээр тушаалаар өгөгдсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Эко” зах, “Сансар” сүлжээ дэлгүүр, “Баялаг-Ундраа” худалдаа, үйлчилгээний төв, “Миний хайпермаркет” сүлжээ дэлгүүрүүдэд ээлжит судалгаа, хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дээрх зах, сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний 16 төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний судалгааг хийж Нийслэлийн статистикийн газрын 3 дугаар сарын 18-ны өдрийн үнийн дүнтэй харьцуулахад:
Хонины цул мах 620 төгрөгөөр буюу 6 хувиар өссөн бол харин үхрийн ястай мах 621 төгрөгөөр буюу 5 хувиар, үхрийн цул мах 180 төгрөгөөр буюу 7.5 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
Хүнсний ногооны хувьд хятад сонгино 431 төгрөгөөр буюу 22 хувиар өссөн, харин цагаан будааны хувьд 391 төгрөгөөр буюу 10.6 хувиар, шар будаа 483 төгрөгөөр буюу 17 хувиар, элсэн чихэр 478 төгрөгөөр буюу 17 хувиар тус тус буурчээ.
Шуурхай ажлын хэсэг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс өгсөн “өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжид өөрчлөлт гараагүй, тогтвортойгоор худалдаалж байгаа” талаарх тайлбар, мэдээллийг бодит эсэхийг нарийвчлан үргэлжлүүлэн шалгаж байна.