Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг дахин дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан. Тиймээс оюутан, сурагчид цахимаар хичээлж байгаа.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5 хооронд болно. Энэ жил ЭЕШ өгөх 29555 сурагч байгаа. Энэ нь өмнөх оны 3000 төгсөгч нэмэгдэж, нийт 32000 төгсөгч ЭЕШ шалгалт өгөхөөр тооцоолол хийгдсэн. Шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 10-аас дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл www.eec.mn хаягаар явагдана. Бүртгэлийн хугацааг сунгахгүй гэнэ.
ЭЕШ-ын теле хичээлийн хуваарийг хүргэе.