Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан CoVid-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан 7 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Уушгины хатгалгаатай 12 иргэний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тандалт, хяналтад байна. Эмчлүүлж буй монгол, франц иргэдэд захиа бичиж сэтгэлийн дэм өгч буй сайхан сэтгэлтэй хүн олон байна” гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр Катар Улсаас тусгай үүргийн онгоцоор 42 цэргийн албан хаагч ирж байгаа. Тэднийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан шинжилгээ авна. Шинжилгээний хариу маргааш гарна” гэв.