Жүжигчин Том Хэнкс, Рита Уильсон нар бүрэн эдгэрсэн тул хөл хорионоос гарч, Лос-Анжелос дахь гэртээ эргэн ирлээ. Хувийн онгоцоороо нисэх буудалд газардсаны дараа сэтгэл санаа өөдрөг, бүжиглэн хөгжилдөж байгаа тэдний зургийг гэрэл зурагчид авсан байна.
Энэ жил 63 настай Том Хэнкс нь Австрали улсад домогт дуучин Эльвис Преслигийн тухай киноны зураг авалтаар очсон байх үедээ коронавирусын халдвар авсан юм. Ингээд эхнэрийн хамтаар 14 хоногийн хугацаанд тусгаарлалтанд байж эмчлүүлсэн тэдний биеийн байдал сайжирч, илааршсан учраас эх нутагтаа эргэн иржээ.