Шивээхүрэнгийн боомтоор өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн нүүрс тээвэрлэж эхэлжээ.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 10-наас нүүрсний тээврийг түр зогсоогоод байсан бол гуравдугаар сарын 23-наас Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомт, өнөөдрөөс ийнхүү Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ.