Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Харин шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газар сүүлийн үед ээлжит бусаар олон удаа хуралдах болсон. Өнөөдөр ч мөн ээлжит бусаар хуралдаж байна. Одоогоор ямар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхой бус байгаа юм.
