Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 2,057 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-аас орж ирсэн иргэдээс Орхонд 42, Сэлэнгэд 2 , Дархан-Уулд 4, Баян-Өлгийд 33 хүн, Дорнод аймагт мөн 18 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байгаа.
Мөн нийт 297 эмч, эмнэлгийн ажилтад иргэдтэй хамт тусгаарлалтад ороод ажиллаж байна.
Эмчилгээ, оношилгоо, тандалт судалгаандаа олон улсад ашиглагдаж буй арга техникүүдийг ашиглаад явж байгаа. Ерөнхийдөө бол эхээс урагт дамжих, ураг амьгүй болох, зулбах, төрөлтийн гажиг үүсэх зэрэг нь нотлогдоогүй байна. Тиймээс халдвартай эх амны хаалт зүүгээд, гараа ариутгаад хүүхдээ хөхүүлэхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа.
Диализ эмчилгээнд орсон иргэд эмчилгээнийхээ дараа бөөгнөрч сууж хооллохыг хориглож байна.
Дэлхий дахинд олон эмийн туршилт хийгдээд явж байгаа" гэдгийг хэллээ.