Бээжинд онгоцоор буусан олон улсын зорчигчийг өөрийх нь зардлаар 14 хоног тусгаарлана

Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол гадны улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирж байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг нислэг үйлдэж буй агаарын тээврийн компаниас хамааран дараах 12 нисэх буудалд буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх болсон байна.

Үүнд,

Олон улсын нислэгээр очиж буй зорчигчид эрүүл мэнд болон хил, гаалийн үзлэгт хамрагдаж, ачаагаа хүлээн авч, эрүүл мэндээр тэнцсэн зорчигчид хуваарьт нислэгээрээ Бээжин хот руу нисэж, олон улсын нисэх буудалд буусны дараа зорчигчийг өөрийх нь зардлаар 14 хоног тусгаарлахаар болсон байна.

Харин агаарын тээврээр очиж буй ачааны хувьд гаалийн үзлэг, бүрдүүлэлт Бээжин хотод буусны дараа хийгдэнэ.

Бээжин хотоор дамжин нисэж буй зорчигчдын хувьд зорчигчийг нисэх буудлаас гаргахгүй байхаар зохицуулж, нисэх буудлын дамжин өнгөрөх хэсгийн хоолны газрууд болон дэлгүүрүүд ажиллахгүй байгаа тул зорчигч шаардлагатай хүнсний зүйлээ өөрөө бэлтгэх хэрэгтэй ажээ.

Монгол, Хятадын хилийн хөдөлгөөнийг түр зогсоосон тул манай улсын иргэд БНХАУ-аар дамжин нутаг буцах зорилгоор дэлхийн бусад улсаас Хятад улс руу хийгдэж буй нислэгээр зорчих боломж хумигдсан байна.