Дэлхийн дуурийн од Пласидо Доминго коронавирусийн халдвар авснаа өчигдөр буюу Ням гарагт фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.
“Миний бие Covid-19 халдвар авснаа та бүхэнд мэдэгдэх нь зүйтэй гэж бодлоо. Эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу би болон манай гэр бүлийнхэн тусгаарлагдаад байна” гэж тэр бичсэн байна.
Халуурч, ханиалгаж эхэлсэн тул шинжилгээ өгөхөөр шийдсэнээ Доминго тайлбарлажээ. Одоогоор нэрт дуучны биеийн байдал тогтворжсон гэнэ.
79 настай Испанийн тенор “Бид хамтдаа энэ вирустэй тэмцвэл дэлхий дахинд нүүрлэсэн хямралыг зогсоож чадна. Тун удахгүй бүгдээрээ хэвийн амьдралд шилжинэ гэж найдаж байна” гэж бичжээ.