Увсад 53 оюутныг тусгаарлажээ

Увс аймагт өчигдѳр 53 оюутныг тусгаарлажээ. Тодруулбал, УОК-ийн шийдвэрээр ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг 53 оюутныг татан авах ажиллагааг Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгуулжээ.

Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн хяналтын чиглэлийн улсын байцаагчид биечлэн оролцож хяналт тавин ажилласан байна. Өнөөдрийн байдлаар Улаангомд Монгол улсын 58 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд бүх иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.