Францын эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зарим үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм коронавирусийн өвчлөлийг хүндрүүлдэг байж болзошгүй гэнэ.
Тус улсын эрүүл мэндийн сайд Оливер Веран өчигдөр твиттер хуудсандаа “Ибупрофен, кортизон зэрэг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмнүүдийг хэрэглэх нь халдварын сөрөг нөлөөг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог байж магадгүй байна. Хэрвээ халуурвал парацетамол уухыг зөвлөж байна. Нэгэнт үрэвслийн эсрэг эмнүүдээс хэрэглээд эхэлсэн бол эмчээс зөвлөгөө авна уу” гэж бичжээ.
Өнөөдрийн байдлаар Франц улсад шинэ коронавирусийн халдвартай 4,500 хүн бүртгэгдэж, халдвар авсан 91 хүн нас бараад байна.
Энэ нь Европ тивд Итали, Испани, Герман улсуудын дараа орох муу үзүүлэлт юм.