О.Боргилд таван жил гурван сар хорих ял оноов

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэгэн эмэгтэй 13 давхарын цонхноос унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт түүний хамтран амьдрагч О.Боргилийг холбогдуулж, хэргийн шүүх хурал өнөөдөр болов.

Прокуророос шүүгдэгч О.Боргилд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн таван жилийн хугацаагаар хорих ял оноожээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар О.Боргилд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг нэг хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ял болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.