Францын иргэнтэй ойр байсан 207 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн франц иргэнтэй ойр байсан 149 хүний шинжилгээ өчигдөр сөрөг гарч коронавирус илрээгүйг албаныхан мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр халдвар авсан хүнтэй хамгийн ойр байсан 9 хүний хариу гарчээ. Ийнхүү нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Одоогоор нийт 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байна.