Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл
“Дэлхийн 122 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Африкийн таван улсад шинээр халдвар бүртгэгдлээ.
БНХАУ-аас арт илрүүлэх, эрт оношлох, эрт тугаарлах гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна хүний хөдөлгөөн, аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг авснаа мэдээллээ. Сургалт сурталчилгааг төрөлх хэл дээрээ болон гадаад хэл дээр бэлтгэн хүргэсэн байна.
Өөрийгөө гэртээ тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж онлайнаар хянасан нь халдвар тархахаас нэлээд сэргийлснийг мэдээллээ. Энэ нь манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй нийцэж байна.
ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээнүүд ДЭМБ-аас зөвлөж байгаа арга хэмжээнүүд юм.
БНХАУ-д иргэддээ өгч байсан зөвлөмжүүдээс онцлоод хэлэхэд хүйтэн уух зүйлээс татгалзаж, аль болох халуун бүлээн шингэнийг бага багаар оочиж уухыг зөвлөсөн байна” гэдгийг хэллээ.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 12-ны мэдээгээр COVID-19 халдвар дэлхийн 122 улсад 125 838 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 321 хүн нас барж нийт нас баралтын тоо 4612 болсон.
COVID-19-ын халдвар бүртгэгдссэн нийт тохиолдлын 93 хувь нь 4 улсад ногдож байна. Хятадад өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 50-аас цөөрч байна. Лхагва гаригт 15 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд БНХАУ-д дэгдэлтийн оргил үе өнгөрсөн болохыг мэдэгдсэн. Гэхдээ цаашид ДЭМБ болон бусад улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн.
БНСУ-д сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдлын тоо буурч байна. Өчигдрийн байдлаар 110 тохиолдол шинээр нэмэгдсэн. Италид 2312 шинээр бүртгэгдэж, 1194 хүн нас барлаа. Иранд 958 тохиолдол шинээр бүртгэгдэж, 63 хүн нас барсан.
Ирэх долоо хонгуудад тохиолдол, нас баралт, улс орны тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ-ааас мэдээлж байна" гэв.