Газрын тосны зах зээл дээр үнийн уналт үргэлжилж, гуравдугаар сарын есний өдрийн худалдаагаар Брент маркийн газрын тосны өртөг бараг гуравны нэгээр унаж, баррель нь 31,43 ам.доллар болсон талаар ВВС мэдээллээ.
WTI маркийн газрын тос 27 хувиар унаж, баррель нь 30,27 ам.доллар болсон бол Улаанбаатарын цагаар 06:23 цагт Брент маркийн газрын тосны үнийн уналт бага зэрэг багасч, одоо 35,6 ам.доллараар худалдаалагдаж байна.
Энд дуулгахад, гуравдугаар сарын зургааны өдөр ОПЕК-ийн орнууд хэлэлцээр хийсэн ч тэд хэлэлцээрийн шинэ үзүүлэлтүүдийг тохиролцож чадаагүй юм.
Тухайлбал, Орос улс өнөөгийн нөхцлийг хадгалж үлдэхийг дэмжсэн бол Саудын Араб газрын тосны олборлолтыг дахин багасгах санал тавьсан байна.