Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр та бүхэнд мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд зургаан оронд анхны халдвар бүртгэгдэж, нийт 105 улсад халдвар бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын Болгар, Молдав зэрэг зургнаан оронд нэмэгдсэн. БНСУ, Испани, АНУ, Итали, ХБНГУ, Францад өвчлөл өндөр тархцтай хэвээрээ байна. Сүүлийн 14 хоног COVID-19 халдварын тархвар судалгааг хийж үзэхэд шинэ тохиолдол бүрийн 60 хувь нь өвчлөл гарсан улс оронд зорчсон аялсан өгүүлжмтэй хүмүүс өвдсөн. Тиймээс аялал жуулчлал коронавирусийн тархалтыг тарааж байгаа нэг хүичн зүйл гэж ойлгож болохоор байна.
Өчигдөр Вьетнам Улсад нийт 18 дахь шинэ тохиолдол бүртгэгдсэн. Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд тайван байсан Вьетнам улсад Лондонд аялаад ирсэн 30 хүн нэг дор онгоцонд өвчтэй хүнээс халдвар авсан нь тогтоогдлоо. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдэж, тохиолдлын тоо 105586 боллоо.
Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3584-д хүрсэн. БНХАУ-п нас баралт 27-гоор нэмэгдэж, 47 шинэ тиохиолдол бүртгэгдсэн нь тархалт тууштай буурч, дэгдэлтийг хяналтандаа авч байгаа гэсэн шинж гарч байна.
Нэг өдөрт 1000-аас дээш халдвар бүртгэгдсэнээр Иран, Итали улс анхаарал татаж байна. Иранд 1076 тохиолдол шинээр бүртгэгдэж, нас баралтын тоо 49-өөр нэмэглдэж, нийтдээ 194 болоод байна. 24 цагийн хугацаанд Италид халдвар 25 хувиар өссөн. 1247 тохиолдол шинээр нэмэгдэж, 130 хүн нас бараад байна.
Европын хамгийн том дэгдэлт Италид улсад явагдаж байна. Тиймээс Иэатлд 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоосон. Харин Өмнөд Солонгост дэгдэлт буурах хандлага ажиглагдаж байна. Шинэ. Тохиолдлын тоо 399-өөр нэмэгдэж 19 гаруй мянган хүн лабораторийн шинжилгээний хариугаа хүлээж байна.
ДЭМБ-аас эмчилгээнд шаардлагатай хиймэл амьсгалын аппарат, хүчилтөрөгч хангамжийн систем зэрэг 20 гаруй төрлийн нэн шаардлагатай эмэнэлгийн багау хэрэгслийн жагсаалтыг гаргасны дагуу ЭМЯ-наас нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийгээд байна. Зарим улсад эмчилгээний тоног төхөөрөмж хомсдож байна.
ДЭМБ-аас COVID-19 халдварын дөрвөн зэрэг тогтоож, тэдгээрт холбогдох зөвлөгөө зөвлөмжийг өгсөн. Тодруулбал,
Тохиолдол бүртгэгдээгүй улс
Нэг ба түүнээс дээш тохиолдол импортлогдсон улс
Халдвар голомтлон тархаж буй улс
Хүн амын дунд өргөн хүрээг хамарч байгаа улс зэрэг бөгөөд гуравдугаар сарын 7-нд гаргасан зөвлөмжийг Монгол Улс салбар хоорондын төлөвлөгөөний төсөлд тусган хэрэгжүүлж байгаа юм" гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Бид нийтдээ 916 иргэнийг ажиглалтад авч хянасан. Одоогийн байдлаар 516 иргэн ажиглалтахд байна. ХӨСҮТ-п тандалт судалгаанд хамрагдсан 262 хүн байсан.
Өнөөдөр Нурсултан-Улаанбаатарын онгоцоор 22 иргэн ирсэн. Тэдэн дунд сэжигтэй болон ажиглалтад авсан тохиолдол байхгүй. Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 82 зорчигч ирсэн. Тэднээс Японд зорчсон хоёр Монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан хянаж байна. Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 96 зорчигч ирсэн. Эндээс ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол 6 иргэнийг тусгаарлан халдвартын голомтоос ирсэн 6 иргэнийг ажиглалтад авлаа. Жаргалантад 10 иргэнийг тусгаарлаад байна.
ГХЯ-наас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ГХЯ-ны консулын гарын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
“Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар БНСУ, Япон Улс, Улаан-Үдэ, Эрхүү бүх нислэгийг зогсоосон шийдвэрийг гуравдугаар сарын 28-н хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор БНСУ, Япон Улсад байгаа манай улсын иргэдээс яаралтай эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа ЭС-ын газрууд, консулын газруудад маш олноор гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар БНСУ дахь манай ЭСЯ-нд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн. Бид эдгээр өргөдлийн УОК-т танилцуулна. МИАТ болон бусад авиа компаниудаас авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар 3000 гаруй зорчигч гуравдугаар сарын сүүл хүртэл Монгол Улсад зорчих тасалбараа бичүүлээд байгаа мэдээллийг авлаа.
Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран улсад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын бүхий л иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр мөрдөгдөж байна. Эдгээр таван улсаас ирэх Монгол иргэдэд ирснийхээ дараа 14 хоногт өөрийнхөө зардлаар тусгаарлах горим мөрдөгдөж байгаа. Одоо БНСУ-д болон гадаадаас ирсэн олон тооны иргэдийг тусгаарлах байрны асуудал маш хүнд байна. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байранд зүй бус үйлдэл гаргахын сацуу зардал мөнгөө төлөхгүй гэх асуудал гарч байгааг холбогдох байгууллагынхан өгч байгаа.
БНСУ-д байгаа иргэдийн хувьд эх орондоо ирэх боломж нь нээлттэй байгаа. БНСУ-аас Москва, Берлинээр дамжин ирэх боломж нь байна. Шууд нислэг сэргээх шийдвэр УОК-оос гараагүй байгаатай холбогдуулан боломжтой иргэд дээрх маршрутаар дамжин ирээд эх орондоо тусгаарлагдах боломж байгаа.
Мөн энэ хугацаанд виз хэтэрч байгаа асуудал байгаа. ГХЯ УОК-ын өмнөх шийдвэр гарснаас хойш энэ асуудал дээр ажиллаж байгаа. Тодорхой үр дүнгүүд гарч байгаа. БНСУ-ын хувьд эхлээд оюутнуудын визийг сунгах боломжтой гээ тохирсон. Оюутнуудын визийн тухайд хоёр янз бий. Нэгд энэ жил анх удаа оюутан болон БНСУ-аас визээ аван хүчинтэй хугацаанд нь явж амжаагүй оюутнууд байгаа. Тэд Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ буюу виз мэдүүлдэг төвүүдээр дамжуулан хандах боломжтой. Үүнийг бид Солонгосын талтай ярьж тохирсон. Амралтаараа ирсэн байгаа оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлэн сургууль нь хууль журмын дагуу цагаачлалын албандаа хандан визийн хугацааг сунгуулах боломж нээлттэй байгаа.
Гэрээт ажилтнуудын хувьд визийг нь сунгаад явж байгаа. Хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол богино хугацааны визээр буюу 90 хүртэлх хоногийн визтэй зорчсон иргэдийн асуудал байгаа. Энэ асуудлаар манай Сөүл дэх ЭСЯ БНСУ-ын талтай хэлэлцээр хийн тухайн иргэдийн асуудлыг шийдээд явж байгаа. Өнөөдрөөс хугацааг сунган гуравдугаар сарын 28-н болон учраас бид дахин БНСУ-ын талтай яриа, хэлэлцээр хийх шаардлага үүсэж байна.
ГХЯ дэлхий даяар байгаа 190 гаруй мянган Монгол иргэдийн аюулгүй байдалд бүхи йл ЭСЯ-аар дамжуулан анхаарч ажиллаж байна. Европын чиглэлд манай улсын 50 гаруй мянган иргэн оршин сууж байна. Хил хязгааргүй шингений визээр зорчдог европт нөхцөл байдал хүндэрч байгааг иргэд маань ч ойлгож байгаа байх. Тэнд байгаа иргэдийн хувьд ч гэсэн хэрвээ эх орондоо ирэх боломж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.
Хурлаар ойрын өдрүүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулав. Тэрбээр "
2020 оны гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Олон улсын хуралд оролцоод ирсэн Ремакс компанийн 16 хүн гуравдугаар сарын 7-нд ажиглалтад орсон. Эхний шинжилгээгээр тэднээс коронавирус илрээгүй. Эдгээр хүнийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалтад хяналт хийж байна.
Гуравдугаар сарын 8-нд хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдлаа" хэмээв.
Түүнчлэн тэрбээр "Онгоцоор аль ч чиглэлд нисэх нь халдвар авах өндөр эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Учир нь агаарын солилцоо байхгүй, нэгэнтэйгээ ойр суудаг" гэлээ.