Л.Оюун-Эрдэнэ: У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бус зүйл хийхгүй

"Эрдэнэс Тавантолгой" компанийг хувийн компанид шилжүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Би ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад төрийн болон албаны нууцыг ил болгох талаар албан бичиг хүргүүлж байна. Тавантолгойн дэд бүтэцтэй холбоотой төмөр замыг барих зөвлөмж гарсан. ҮАБЗ-тэй хамгийн ойр ажилладаг хүн бол ЕТГ-ын дарга. ЕТГ-ын дарга байснаас нь хойш З.Энхболд хоёр жил өнгөрсөн.  Энэ хугацаанд буруу зүйл байсан бол засахгүй яасан бэ. Томоохон бүтээн байгуулалтын ажил явж байгаа.Үүнийг дагаад дэд бүтэц зогсох эрсдэл зогсох магадлалтай. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бус зүйл хийхгүй. Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр "Тавантолгой"-г урд хөршид зарах асуудлыг хийхгүй" хэмээв.