Шөнийн цагт замын хажууд түр зогсолт хийн автомашины дугуйгаа сольж байсан иргэнийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал өнөөдөр буюу 2020.03.05-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд 1 дүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар Улаанбаатарын чиглэлийн зам дээр түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан "Toyota allion" маркийн автомашины жолооч П-г, "Mitsubishi Airtrek" маркийн автомашины жолооч 49 настай, эрэгтэй Ц мөргөж амь насыг нь хохироосон байна.
Замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолоочид орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.