Олон улсын олимпын хороо өчигдрийн хуралдаанаараа Саид Моллайг Монгол Улсын нэр дээр барилдахыг зөвшөөрлөө.
Иран жүдоч Саид Моллай өнгөрсөн оны 12-р сард манай улсын иргэншил авсан юм. Гэвч Ираны тал 2019 оны Циндаогийн тэмцээнд зөвшөөрөлгүй оролцсон хэргээр Саид Моллайг Монголын нэр дээр барилдахыг хориглох хүсэлт Олон улсын арбитын шүүхэд гаргасан байна.
Энэ удаагийн хурлаар Саид Моллай нь 2018 онд дүрвэгчийн статустай болсон байсан учир Монголын нэрийн өмнөөс барилдахад асуудалгүй гэж үзжээ.
Моллай 2018 онд ДАШТ-ний үеэр Израилийн бөхтэй таарч, Ираны тал барилдаанаа цуцлахыг шаардсан юм. Учир нь, Иран Израилийн тусгаар тогтнолыг зөвшөөрдөггүй учир 1979 оноос хойш олон улсын тэмцээнд тус улсын тамирчидтай өрсөлдөхөөс татгалздаг аж.
Гэвч Моллай тэмцээнээ үргэлжлүүлж, дэлхийн аварга болсон юм. Улмаар Ираны тал гэр бүлд нь дарамт үзүүлж эхэлсэн тул бусад улсуудаас иргэншил хүсэж, Монгол улс иргэншил олгосон байдаг.