БНСУ-ын Дэгү хотод сүмийн мөргөлд оролцож байсан хүмүүсээс COVID19 вирусийн халдвар илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн. Одоогоор 104 хүнд халдварын шинж тэмдэг илрээд байгаа бөгөөд пүрэв гарагт 63 настай эрэгтэй уушгины хатгалгааны улмаас нас баржээ. Дэгү хотын захирагч Квон Ён Жин хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалж, 2.5 сая хүн амтай хотыг онцгой бүс болсныг зарласан байна.
Тэгү хотод сүүлийн 24 цагийн дотор корона вирусийн халдвар авсан 51 тохиолдол бүртгэгдэв. Тэгү хотод гуравдугаар зэргийн онц байдал зарлаж, хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн номын сан, сургуулийн дамжаа зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоолоо.
Өмнөд Солонгост корона вирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тэгү хотын ойролцооx Чондо хотын эмнэлэгт сүүлийн 20 гаруй жил хэвтэрт байсан 63 настай эрэгтэй өвчтөн өчигдөр (2020.02.19-нд) уушигны хатгаагаар нас баржээ. Тухайн өвчтөнд хийсэн задлан шинжилгээгээр корона вирусийн халдвараар нас барсан болох нь тогтоогдсон. Мөн тухайн эмнэлэгийн бүх өвчтөн корона вирусийн халдвар авсан байж болзошгүй аж.
Өмнөд Солонгосын Жэжү арал дээр алба хааж буй усан цэргийн флотын 20 настай цэрэг корона вирусийн халдвар авсан талаар албаны хүмүүс мэдээлэв. Залуу цэрэг чөлөөгөөр хоёрдугаар сарын 13-18-ны хооронд Тэгү хот дахь гэртээ очсон байжээ. Одоогоор залуу цэргийг Жэжү хотын эмнэлэгт тусгаарлаж байна. Түүний давтан шинжилгээний хариу маргааш гарна.