Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн цаг үеийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийсэн юм . Энэ үеэр ОБЕГ-ын дарга Бригадын генерал Бадрал "Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 2045 техник хэрэгслийг дайчлаад, 462 төлөвлөгөөнд тодотгол хийж хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
Сайн малчны шагнал гардуулах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Нийслэлийн 321 болон хөдөө орон нутгийн 457 шашны байгууллагад олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн онцгой дэглэмийн үед үнийг хөөрөгдөл үүсгэх байх зөвлөмжийг байгууллагуудад хүргүүлэд байна. Ямар нэгэн байдлаар үнийн хөөрөгдөлтэй бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа бол Онцгой байдлын газарт мэдэгдэх хэрэгтэй" гэлээ.
- Орон нутаг руу чиглэсэн замыг хаах уу, хөл хорио тогтоох уу?
- Одоо бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Яг шаардлагатай бол хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн түвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын түвшинд сул байгаад байна. Малчин иргэд цагаан сараа тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холбогдуулан суман дээрх шийдвэрийг гаргаад явах байх.
- Орон нутаг руу, зарим уул хайрхан руу чиглэсэн замыг хаасан. Өчигдөр Бурхан Халдун уул руу зорчиж байсан иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавих уу?
- Ерөнхийдөө урагшаа чигийн замыг аймаг, орон нутгийн шийдвэрээр хаачихсан байгаа. Харамсалтай нь өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр зам хаана.