ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан 2020 оны хоёрдугаар сарын 17-21-ний теле хичээлийн хуваарийг БСШУСЯ-наас гаргажээ.
Суралцагч нартаа хичээлийг нь илүү сонирхолтой байлгах үүднээс ирэх долоо хоногийн теле хичээлийг интеграц хэлбэрээр явуулах юм байна.
Интеграц хичээл гэдэг нь, дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/
Ингэснээр суралцагчийн идэвхийг өрнүүлж, сурах арга барил олгодог давуу талтай. Аливаа ойлголт ухагдахууныг өргөн утгаар хүлээн авч нийлмэл мэдлэг чадвар олж авах боломж бүрдүүлэх аж.
Та хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслахыг БСШУСЯ-наас зөвлөлөө.
Ирэх долоо хоногийн хичээлийн хуваарь: