ТАНИЛЦ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас олгох 2 тэрбум төгрөгийн зарцуулалт

Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2019 оны хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон билээ.

Эл хөрөнгийг байгаль орчин экологи, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр зарцуулах бөгөөд төсөл хөтөлбөрүүдийг Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын наймдугаар хуралдаанаар баталсан байна.

Үүнд,

  1. Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн нэг тасгийг бүрэн засварлахад 25 сая төгрөг
  2. Цагаанчулуут багт баригдаж байгаа цэцэрлэгт хүрээлэнд өргөх механизм бүхий агаарын дүүжин гүүр, завь, галзуу хулгана зэрэг 10 тоглоом байршуулах тоглоом байршуулах, тохижуулахад 1.877 тэрбум төгрөг
  3. Улсын баяр наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд 100 сая төгрөгийг тус тус зарцуулахаар болжээ.