“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын дэргэдэх, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн их сургуулийн төгсөлтийн баяр боллоо. Энэ жил тус сургуулийг таван мэргэжлээр бакалавр зэрэгтэй 44, магистрын зэрэгтэй 22 оюутан төгсөж байна. Мөн ТИС-ийг 3.2 онооны голчоосдээш дүнтэй амжилттай суралцсанз ургаан төгсөгч “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-д урилгаар ажиллах батламжаа гардан авлаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьж байгуулахаас эхлээд үйлдвэрт төр засаг онцгой анхаарч ирсэн түүхтэй. Тухайлбал, өнгөрөгч зургаадугаар сарын 5-нд Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүйг тодорхой болгож өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах боломжийг олгосон. Үйлдвэрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломж олгосон. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр 1000 орчим ажлын байр шинээр бий болно. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэтийн төлөв тодорхой байгаа цаг үед үйлдвэрт ажиллах батламжаа гардаж авсан залуучууддаа баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөрт амжилтыг хүсэн ерөөе” гэсэн юм.