Эрдэнэт хотод 365 байрны 57 км дулааны шугам, хэрэглээний халуун усны 16.1 км хоолой байдаг бөгөөд эдгээр хоолойгоор дамжуулан 11 мянган айл өрх, 1000 гаруй аж ахуйн нэгж дулаан авдаг байна. Харин дулааны хоолойн 70 хувь нь ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 30-40 болсон хоолой аж.“Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨҮГ-ын дарга Д.Бүүвэйбаатар “Бид дулааны шугамыг засварлахад хүндрэлтэй байдаг.
Сүлжээнд нэг хаалт гацсан байгааг тэр болгон мэдэх боломжгүй. Яг юунаас шалтгаалсныг тодорхойлоход хүндрэлтэй байдаг. Иргэдийн зүгээс ирүүлж байгаа гомдлын 70 хувь нь температур муу байна гэдэг. Учир нь тухайн айл өөрөө дулаан алдагдал ихтэй. Хуучны байшингуудад ямар ч дулаалга байдаггүй” хэмээн тайлбар хийлээ.