“Ойлгое-Хүндлэе” аян Эрдэнэт үйлдвэрт өрнөж байна

 Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, харилцаа хандлагыг өөрчлөх зорилготой “Ойлгое-Хүндлэе“ аян Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд эхэллээ. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулж буй тус аяны зорилго, зорилтыг уурхайчдад танилцуулах арга хэмжээ үйлдвэрийн бүсэд болов.

     Аяны танилцуулга мэдээллийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсээс зохион байгуулж, ажилчдын дунд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн сурталчилгаа явуулсан байна. “Ойлгоё-Хүндлэе” аянд Автотээврийн цехийн ажилчид нэгдэн нийт 31 автобусанд зурагт хуудас нааж, үйлдвэрийн дүүрэгт 100 ширхэг зурагт хуудсыг тодорхой цэгүүдэд байршуулан ажиллалаа.