“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” Молибдены дамжлагын шинэчлэлээр 1.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн зүрх болсон Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлага шинэчлэгджээ.

    Шинэчлэлийн хүрээнд Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн хөвүүлэн баяжуулах машин бүхий молибдены баяжуулалтын нөөц шугамыг суурилуулсан бөгөөд энэхүү нөөц шугам нь 1.7-17.1 метр куб эзэлхүүнтэй 18 камераас бүрдсэн бүрэн автомат орчин үеийн дэвшилтэт технологи аж.Шугамын шинэчлэлийн үеэр УУХҮ-ийн сайдын зөвлөх Г.Шархүү “Молибден гэдэг бол өндөр үнэтэй баяжмал. Энэ баяжмалыг гаргаж авдаг үнэхээр сайн машин суурилуулсан байна.

    Дагаад хөдөлмөрийн бүтээж, ажлын байрны эмх цэгц нэмэгджээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах фабрикийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе. “Эрдэнэт үйлдвэр” молбидений металл авалтыг 53 хувьд хүргэсэн нь түүхэнд байгаагүй амжилт. Эрдэнэтийнхэн цаашил зэс хайлуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Мөн засвар механикийн заводыг сэлбэг хийдэг болгох гэж байгаад баяртай байна.

    Яамнаас “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтарч ажиллах болно. Монголд Эрдэнэт, Оюутолгойн мөн бусад хүнд үйлдвэрийн бүсүүд бий болох цаг ойрхон байна” хэмээлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нөөц шугамыг суурилуулснаар баяжуулалтын фондыг нэмэгдүүлж, молбиденийн металл авалтыг 1 хувиар өсгөн жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэх юм байна.