Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өнөөдөр захирамж гаргажээ. Уг захирамжаараа Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн томоохон зах, худалдааны төвүүдийнхээ хүнс, ахуйн хэрэглээний тасгаас бусад тасгын үйл ажиллагаас гуравдугаар сарын 2 хүртэл зогсоохоор болсон байна.