Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Гэхдээ эрсдэл өндөртэй хэвээр байгаа бөгөөд иргэд нэгдүгээр сард буюу өвчлөл гарснаас хойш БНХАУ-руу зорчсон, ирснийхээ дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн 100 гаруй тохиолдол гарч, тусгаарлагдан шинжилгээ өгсөн нь бүгд үгүйсгэгдээд байна.
Короновиурс ахуйн хавьтал болон агаар дуслын замаар бохирлогдсон өтгөнөөр болон шээс, хөлсөөр дамжиж байгаа гэсэн мэдээлэл байна. Халдвартай хүний биеэс гарсан бүх шингэнээр дамжиж байна гэсэн мэдээлэл байна.
Коронавирус шил гадаргуун дээр ес хоног амьдрах чадвартай гэсэн судалгаа байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Шинэ коронавирусийн халдварын нэршлийг албан ёсоор covid-19 гэж нэрлэлээ. Хоёрдугаар сарын 12-ны мэдээгээр коронавирусийн 45168 тохиолдол, 1115 нас баралт бүртгэгдсэн. ДЭМБ-ын баг БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очин ажиллаж байгаа. Мөн олон улсын баг очиж ажиллахаар бэлдэж байна.
Хубэй мужаас гаднын газарт нас баралтын түвшин 0.5 хувь, нийт тохиолдолд хүнд өвчлөлийн түвшин 15 хувь байгаа.
Манай орны хувь бүх нөхцөл байдлыг тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаа. Хоёр хоногийн өмнө салбар хоорондын байгууллагуудын хийсэн эрсдэлийн түвшин маш өндөр байна.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Цагдаагийн байгууллагаас онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа.
Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь зэрэг долоон аймагт түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан. Түр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор иргэд зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол гарч байгаа. Тиймээс иргэд маань хүн амын аюулгүй байдлын асуудал яригдаж байхад хүлээцтэй байх хэрэгтэй байна.
Харин онцгой байдлын байгууллагаас "Өнгөрсөн долоо хоногийн мэдээлэлд оролцсоноос хойш онцгой комисс хоёр удаа хуралдсан. УОК-ын даргын тушаалаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомтод шуурхай бүлэг ажиллаж, бэлтгэл бэлэн байдлыг шалган зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд тайлангаа тавьсан" гэдгийг мэдээллээ.