2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард өгнө

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгоно гэдгийг Татварын Ерөнхий Газраас мэдээлсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр буюу 1 дүгээр улирлын буцаан олголтыг тус оны 4-р сард, 2 дугаар улирлын буцаан олголтыг 7-р сард, 3-р улирлын буцаан олголтыг 10-р сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны 1-р сард багтаан иргэдэд олгож байхаар болсон юм.

Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшээрэй.