Өнөөдөр Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Хордлогын дуудлагууд байсаар байна. Гол шалтгаан нь сануулсаар байхад яндан, зуухныхаа хаалтыг хааж байгаа нь, угаар мэдрэгчийн батерейг салгаж байгаа нь, гэрт амьдардаг иргэд өрхөө бүтээж байгаа зэргээс үүдэж угаарын дуудлага буурахгүй байгаа юм. Одоо сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд амарч байгаа тул пийшин, зуухны галлагааны аюулгүй байдалд онцгой анхаарч, хүүхдүүдтэйгээ тогтмол утсаар ярьж, аюулгүй байдлыг нь хангахыг эцэг эхчүүдээс хүсмээр байна” гэлээ.
Мөн мэдээллийн үеэр, өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаарын хийд хордож нас барсан гэдгийг мэдээллээ. Учир нь тухайн айл нь угаарын хий мэдрэгчээ салгасан, зуух нь үнс ихтэй, зуухны хаалтыг хаасан байдалтайгаар унтсан байжээ.