Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна.
Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос цааш 120 км-т байдаг Халиутад коронавирусийн хоёр тохолдол оношлогдсон. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд мэргэжлийн хяналт, эмнэлгийн байдал бэлэн байдалд ажиллаж тусламж үйлчилгээнмий хангалтаа хийн ажилласан.
Сингапур ХБНГУ-д шинж тэмдэггүй буюу балархай хэлбэрээс хүнд халдсан дамжсан тохиолдлууд байгаа. Мөн Эрээн хот онц байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн. Иймд иргэд олон нийтийг анхааралтай байхыг уриалж байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар ДЭМБ-ын мэдээгээр дэлхийн 25 улсад нийтдээ 40550 тохиолдол бүртгэгдэж, халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сүүлийн тав хоногт батлагдсан тохиолдлын тоо тогтворжиж байгаа ч сэжигтэй тохиолдол болон тэдгээрийн хавьтлуудын тоо маш их байгаа. Харамсалтай нь нас баралт буурахгүй 910 бүртгэгдээд байна. Зөвхөн БНХАУ-д гэхэд өнөөдөр байдлаар 6492 хүнд өвчтөн байна. 7000 хүнд хийсэн судалгаанаас харахад нас ахих тусам нас баралтын хувь нэмэгдэж байна. Хубей муж халдварын голомт болсон хэвээр, 25 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн.
БНХАУ-аас бусад орнуудад бүртгэгдсэн тохиолдлууд нь голомттой бүсэд аялсан түүхтэй тэдгээрийн хавьталтай холбоотой байсан бол сүүлийн Сингапурт бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын халдвар дамжсан зам тодорхойгүй бөгөөд тархалт хүн амын дунд тархаад эхэлсэн байх эрсдэлтьэй тул Сингапур Улс аюулын зэрогээ нэмэгдүүлж улбар шар болгосон.
ДЭМБ-аас БНХАУ-аас бусад улс орнуудад гарч байгаа тохиолдол бүрийг нарийн судалж хянаж байна.” гэв.
ХӨСҮТ: БНХАУ цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Амралтын өдрүүдэд гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. Тухайлбал 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл титэм вирус илрээгүй. Харин H3N2 вирус илэрсэн.
Мөн хоёрдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэний хариу сөрөг гарсан.
Хоёрдугаар сарын 9-нд тусгаарлагдсан нэг тохиолдол байгаа. Энэ иргэний түүхийг нь авч үзвэл нэгдүгээр сарын 29-нд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Уг иргэний хариу мөн сөрөг гарсан. Түүнээс А хүрээний H3N2 вирус илэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д Ухань хотоос ирсэн оюутнууд хянагдаж байна. Бид хүчээ сулруулахгүй ажиллах нь хамгийн чухал байна.
Д.Сарангэрэл сайд цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй байх санал гаргасан. Хэрвээ цагаан сар тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэр гарвал хүн болгонд хэрэгтэй. БНХАУ цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Улмаар иргэдийн хөдөлгөөн бөөгнөрөл нь уг өвчнийг олон мужаар дамжин тархахад нөлөөлж нэг алдаа болсон. Тиймээс манай улсын иргэд ч цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй" хэмээлээ.
ДЭМБ-аас маргааш 500 ширхэг коронавирусийн оношлуур ирэх юм байна.