БНХАУ-д шувууны томуугийн өвчин илэрсэн. Тиймээс Монгол Улс тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэрийг өнгөрсөн лхагва гарагт Улсын онцгой комиссын хуралдаанаар гаргасан билээ.
Тэгвэл Монгол Улс нэгдүгээр сард 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы махыг зөвхөн БНХАУ-аас импортолжээ. Харин хоёрдугаар сар гараад тахианы мах импортоор аваагүй аж. Өндөгийг 100 хувь ОХУ-аас импортолсон байна.