ГЕГ-аас худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвартай холбоотойгоор гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын гадаад худалдаа өнгөрсөн оноос буурсан байна. Тодруулбал, 459 мянган сая ам.долларын экспорт хийсэн бол 473 сая ам.долларын бараа импортоор авчээ. Монгол Улсын экспортын 95 хувийг, импортын 26 хувийг БНХАУ эзэлдэг билээ. Коронавирусийн тархалттай холбоотой өнгөрсөн сарл амны хаалт, маск, ариутгалын бодисын импорт өссөн байна. Монгол Улс өмнөх оны нэгдүгээр сард 509 мянган амны хаалт импортолж байжээ.Тэгвэл энэ оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортолсон байна. Нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад харьцангуй цөөн тооны амны хаалт импортолсон ч хоёрдугаар сар гарсаар импорт огцом өсөж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад Турк, БНСУ, БНХАУ зэрэг долоон улсаас 16 аж ахуйн нэгж, 10 гаруй хувь хүмүүсийн импортолсон нийт 1.9 сая ширхэг амны хаалт орж ирсэн гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Түүнчлэн Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын хилээр 161811 зорчигч хилээр орсон бол 150000 гаруй зорчигч хилээр гарсан.