Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2020.01.06/ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг хоёрдугаар улиралд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 20-ныг хүртэл амарна. Харин орон нутгийн сурагчдын амралт төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 10-нд дуусна. Гэхдээ хөдөө орон нутагт сунгах эсэхийг Засаг, дарга нар шийдэх юм байна.
Эрүүл мэндийн яамнаас өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг сунгах хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсний дагуу Засгийн газраас эл асуудлыг хэлэлцээд, долоо хоногийн амралтыг улирал хооронд шилжүүлж шийдвэрлэжээ.