НӨАТ-ын буцаалтыг ирэх даваа гарагаас олгоно

Засгийн газрын хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын буцаан олголттой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Улмаар НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10 буюу ирэх даваа гаригаас эхэлж иргэдийн дансанд хийхээр болжээ. НӨАТ-ын буцаан олголт авах 911 мянга 707 иргэнд нийтдээ 146.1 тэрбум төгрөг олгох юм байна.

Улсын төсөвт 2019 онд НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлсэн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 189.9 тэрбум төгрөг буюу 21.1 хувиар, 2016 онтой харьцуулахад 530 тэрбум төгрөг буюу 94.3 хувиар нэмэгдсэн байна.  

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор энэ оноос эхлэн буцаан олголтыг улирал тутамд олгох юм.