Өмнөговь аймгийн Онцгой комиссын хамтарсан багийн ажлын хэсэг Ханбогд суманд ажиллаж байна.
Ханбогд сумын Онцгой комисс цаг үеийн асуудлаар гурван удаа хуралдаж, сумын хэмжээнд ажиллаж буй 433 төрийн албан хаагчдад N95 хамгаалах 3 ээлжийн маскийг тарааж өгсөн бөгөөд 10000 ширхэг маск захиалсан байна. Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид хуваарь гарган сумын төвд эргүүл хийж, гудамжаар явж буй хүүхэд, иргэдэд коронавирусийн өвчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, маскгүй хүнд макс өгч ажиллаж байна.
Мөн Сум дундын эмнэлэгт нөөц боломжоороо 300 литр, Онцгой байдал, Цагдаагийн тасагтаа тус бүр 100 литр шатахууны хангамжийг шийдвэрлэн ажиллаж байгааг тухайгаа Ханбогд сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Эрдэнэжаргал хэллээ.
Түүнчлэн тус суманд томуу, томуу төст өвчин их байгаа бөгөөд сүүлийн үед алсын дуудлага ихсэж байгааг онцолж байлаа.
Хамтарсан багийн ахлагч сумын Онцгой комиссыг хуралдуулж, сумын эмнэлгийг ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ шилжүүлэхээр боллоо.