Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.
Монголын үндэсний олимпын хорооноос дээрх хугацаануудад зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээнүүд цуцлагдаж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдэж байна.
Мөн тус хугацаанд Олимпын музей ажиллахгүй болно.
Спорт-Олимпын их гэр бүлийн гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сахихыг уриалж байна гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээлэв.