Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны /AIPS/-ноос зохион байгуулдаг "AIPS Sports media AWARDS" ёслолын ажиллагаа өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон юм.
Спортын сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулах ёслолд Монголын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн нь Монголын спортын сэтгүүлч, гэрэл зурагчдын бүтээл анх удаа эхний гуравт эрэмбэлэгдлээ.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Чулуубаатарын Ганбатын "Уурга шүүрлээ" бүтээл Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны "Алтан агшин" төрөлд 125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас ийнхүү шилдэг гурвын нэгд шалгарч байна.
Спортын гэрэл зургийг алтан агшин "Photo action", цуврал буюу "Portfolio" гэсэн хоёр төрөлд тодруулсан юм.