Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн голомт болсон Хятадын Ухань хотоос Их Британийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх онгоц Нэгдсэн Вант Улс руу хөөрсөн талаар БНХАУ дахь Британийн ЭСЯ-ны хэвлэлийн алба мэдээлснийг Regnum мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх онгоц Ухань хотоос 10:00 цагт хөөрсөн байна. Британийн иргэдийг нутагтаа очмогц шаардлагтай эмнэлгийн тусламж үзүүлэн 14 хоног тусгаарлана гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн юм. Ухань хотоос эргэн ирсэн хүмүүсийг Британийн нэгэн цэргийн баазад тусгаарлах аж.
Өмнө нь Өмнөд Солонгос болон Япон улс Хятадын Ухань хотод байсан иргэдийнхээ талаас илүү хувийг нүүлгэн шилжүүлсэн юм.