Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батцэцэг "Эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхэлдэг томоохон аж ахуй нэгжүүдийн дунд шалгалт хийсэн. Нэгдүгээр сард тус аж ахуй нэгжүүд 278 мянган амны хаалтыг импортоор оруулж ирсэн байна. Титэм вирусын халдвар дэгдэлт хурдацтай тархаж буй энэ үед амны хаалтыг нөөцлөн хомсдол үүсгэж зохиомлоор үнийн хөөрөгдөл үүссэн зөрчил ирээгүй бөгөөд импортоор оруулж ирсэн бүх амны хаалтыг зах зээлд нийлүүлж дууссан байна. Монгол Улсад зөвхөн "Мөнхийн тун" ХХК амны хаалт үйлдвэрлэж байгаа. Тус компани өдөрт дунджаар 40 мянга орчим амны хаалт үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна" гэлээ.
Мөн зарим эмийн сангаас амны хаалт борлуулах үнэ тодорхойгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тухайлбал "Метро молл" худалдааны төвд байрлах "Монос"-ын эмийн сангаас өчигдөр /2020.01.30/ хэдэн төгрөгийн ямар маск зарж буй нь тодорхойгүй нөхцөл байдал гарсан. Зарлагын падан дээр 3600, 5700 төгрөгийн үнэтэй маск мэт боловч үнэндээ 2500 төгрөгийн үнэтэй худалдаалдаж буй маск мэт үнийн талаар бодитой мэдээлэл өгч ажиллаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ мэтчилэн иргэдээс үнийн бодит мэдээллийг өгөхгүй байна гэдэг гомдол ШӨХТГ-т ихээр иржээ.
Иймд энэ төрлийн зөрчил гаргасан эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлах, торгууль ногдуулахаар ажиллаж байгаа аж.