Улсын онцгой комиссын хуралдаанаас Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцалж, аливаа урлаг, соёлын арга хэмжээг гуравдугаар сарын 2-ны хүртэл хориглосон шийдвэрийг мөрдөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Түүнчлэн төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт зэрэг олныг хамарсан цагаан сарын баярын арга хэмжээг хязгаарлах, иргэдийг зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.